COURSES DETAILS
Нийгэм судлал-9
Янжинлхам Жанцанпүрэв
IGCSE-9`
Тайлбар
ЗОРИЛТ БА ХҮРЭХ ҮР ДҮН:
· Иргэн болж төлөвшихөд шаардлагатай нийгэм эрх зүй, ёс зүй эдийн засгийн суурь ойлголтуудыг мэдэх
· Иргэний эрх үүргээ хэрэгжүүлэх, нийгмийн болон эрх зүйн хэм хэмжээг мөрдөх, эдийн засгийн ухаалаг сонголтод суралцах
· Сургууль, гэр бүл, нийгэм-хамт олон хувь хүмүүстэй харилцан ойлголцож, өөрийн болон бусдын эрх үүрэг хариуцлагыг үйл ажиллагаандаа хэвшүүлэх.
ЭЗЭМШИХ ЧАДВАРУУД
Асуулт тавих, асуудал,таамаглал дэвшүүлэх: Нийгмийн үйл явдал, үзэгдлийн шалтгаан, явц, үр дагавар болон холбоо, хамаарал, нөлөөлөл, өөрчлөлтийг илрүүлэхийн тулд бие даан асуулт raprax, асуудал, таамаглал дэвшүүлэх
Үйлийг төлөвлөх, мэдээлэл цуглуулах: Дэвшүүлсэн асуудал, таамаглалаа шийдвэрлэхийн тулд хийж гүйцэтгэх үйл, үйл ажиллагааг төлөвлөх, шаардагдах мэдээллийг холбогдох эх сурвалжаас эрж хайх, цуглуулах
· Мэдээлэл боловсруулах: Цуглуулсан мэдээллийг өөрийн сонгож авсан арга хэрэгслийг ашиглан ангилж, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх замаар дэвшүүлсэн асуудал, таамаглалаа нотлох, няцаах
·
Үр
дүнг хэлэлцэх, шинэ санаа гаргах: Шинжилгээний
үр дүнг гаргах, хэлэлцүүлэх, танилцуулах, шинэ санаа, асуудал, таамаглал дэвшүүлэх,
түүнийгээ тайлбарлах
Дд |
Бүлэг сэдэв |
Цаг |
Ээлжит хичээл сэдэв |
Агуулга |
Үнэлгээ |
1. |
|
- Харилцаа -Бүлгийн харилцаа -Нийгмийн харилцаа - Бид хэрхэн харилцдаг вэ? - Бусадтай хэрхэн үр ашигтай харилцах вэ? Билэг тэмдэг Хэлэхүйн харилцаа Хэлэхүйн бус харилцаа - Харилцааны үр нөлөөтэй аргууд - Стресс, бухимдлаас сэргийлэх хийгээд тайлах аргууд -Бүлгийн дүгнэлт |
-Хүмүүс хоорондын өдөр тутмын харилцааны тухай жишээ, тохиолдлыг шинжлэх замаар харилцан үйлдэл нь хэрхэн явагддаг, бэлгэ тэмдгийн буюу утгын тогтолцоо хэрхэн бүрэлддэг, өөрчлөгддөг болохыг танин мэдэж холбогдох ойлголтуудын талаарх өөрийн төсөөллөө хөгжүүлнэ. –Хүмүүс хоорондын харилцааг ажиглах замаар өөр хоорондоо үгээр болон үгийн бус хэлбэрээр хэрхэн харилцдаг энэхүү харилцаанд оролцогч субъектүүдийн байр суурь үүрэг бүтэцийн ялгаа хэрхэн илэрч байгаа талаар дүгнэлт өгөн бусадтай үр ашигтай харилцах арга замд суралцана. |
Нийгмийн үүднээс хийх эргэцүүлэл, сэтгэлгээ, илэрхийлэл 1. Нийгмийн үйл явдлуудын хүрээнд асуудлыг олж илрүүлсэн байдал; 2. Асуудал болон үйл явдлыг олон талаас нь харснаа баримт нотолгоотойгоо холбон илэрхийлж буй байдал; 3. Асуудал, үйл явдалд нийгэм, түүхийн үүднээс хандан шийдвэрлэх, тайлбарлах, өнөөдөртэй холбож буй байдал 4. Шийдвэр, тайлбар гаргасан үйл явц болон үр дүнг тохиромжтойгоор илэрхийлж буй байдал Нийгмийн амьдралтай холбоотой мэдээ, мэдээлэлтэй ажиллах чадварын эзэмшилт 1. Дэвшүүлсэн асуудал, судалж буй үйл явдлын хүрээнд төрөл бүрийн эх сурвалжийг цуглуулах, сонгох (түүхийн он цаг ба түүхийн газрын зураг, баримт, олдвор г.м) чадварын эзэмшсэн байдал 2. Мэдээллээ уншиж ойлгох, салгаж задалсан байдал 3. Бүдүүвч, хүснэгт, зураглал зэргээр нэгтгэн илэрхийлж буй байдал; Нийгмийн талаарх мэдлэг, ойлголтыг тайлбарлаж, ашиглаж буй байдал Нийгэм: Социологи, эдийн засаг, улс төрийн холбогдолтой нэр томьёо 1 ойлголтыг тайлбарлаж буй байдал Нийгмийн үзэгдэл, үйл явдлыг сонирхож, судлах, оролцох идэвх зүтгэл 1. Нийгмийн үйл явдал, тэдгээрийн үр дагавар, сургамж, өнөөтэй холбогдох байдлыг сонирхож буйгаа илэрхийлэх байдал; 2. Шинжлэн судлах хүсэл, эрмэлзлээ илэрхийлж байгаа байдал 3. Эх орныхоо түүх болон өнөөгийн нийгмийн талаар эргэцүүлэн бодож буй байдал |
|
2. |
2.Хувь хүн ба соёл |
-Соёл өвийг хэрхэн судалдаг вэ? - Урлаг бол оюуны соёлын онцгой илрэл болох нь - Бүлгийн дүгнэлт -Бататгал |
Соёлын олон төрөл, тэдгээрийн харилцан нөлөөлөл, өөрчлөлтийг илрүүлэх таамаглал дэвшүүлэн шинжлэн судлах, өөрийн үнэлэлт дүгнэлт өгөх, олон соёлын нөхцөлд зохицон амьдрах чадварт суралцах -Соёл бол үнэт зүйлийн тогтолцоо болохыг ухааран ойлгож хүндэтгэх дээдлэх, өвлөх үүргээ ойлгох хүсэл эрмэлзэлтэй болох |
||
3. |
3.Хувь хүний эдийн засаг |
-Хөдөлмөрийн зах зээл -Цалинг хэрхэн тооцдог вэ? Ажилгүйдэлийг бууруулах арга зам -Мөнгө ба банк -Бүлгийн дүгнэлт |
Хөдөлмөрийн зах зээлийн талаар судалгаа хийж цалин хөлс, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэн, ажил мэргэжлийн эрэлтэд судалгаа хийж энэ талаар зөв төсөөлөлтэй болно. –Ирээдүйд эзэмших мэргэжлийн чиг баримжаатай болж хувийн зорилтоо тодорхойлох, ирээдүйн амьдралаа зураглан буулгах өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж сурна. |
||
4. |
4.Хүний эрх ба хууль |
-Хүний эрхийг хэрхэн ангилдаг вэ? -Хууль хүний эрхийг хэрхэн хамгаалдаг вэ? Хүний эрхийн зөрчил -Эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх /хүний эрхийн талаар төр ямар үүрэг хүлээх вэ, монгол улсын иргэн ямар үүрэгтэй вэ/
-Бүлгийн дүгнэлт
|
-Хүний эрхийн төрөл, хэлбэр ангиллыг судлах замаар иргэний болон улс төрийн эрхээ эдлэх нь чухал болохыг ухааран ардчиллын үнэт зүйлс, итгэл үнэмшлээ хөгжүүлнэ. -Иргэн хүн эрхээ эдлэх, үүрэг хариуцлагаа биелүүлэх нь чухал болохыг жишээ, тохиолдлыг шинжлэх замаар ойлгож, үйлдлээрээ илтгэн харуулах |
||
5. |
|
-Бүх нийтээр дагаж мөрдөх шийдвэр гаргах эрх мэдэл хэнд байдаг вэ? -Үндэсний түвшинд шийдвэр хэрхэн гаргадаг вэ? / Шүүх хэрхэн ажилладаг вэ?/ -Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд оролцох ямар боломж байдаг вэ? -Бататгал
|
-УИХ, Засгийн газар, Шүүхийн байгууллагын эрх хэмжээ, гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны онцлог, уялдаа холбоог судлах замаар засаглал хуваарилалтын талаар ойлголттой болох -Хууль тогтоох гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд иргэний оролцох боломжуудыг судалж, оролцох боломжуудыг судалж оролцох хүсэл эрмэлзэлтэй болно -Ардчилсан болон ардчилсэн бус дэглэм бүхий нийгмүүд дэх иргэний үнэт зүйлс, итгэл үнэмшлийн ялгааг тодорхой нэг үзүүлэлтээр тодруулан, ардчиллыг бэхжүүлэхэд иргэний оролцоо, хувь нэмэр чухал болохыг ойлгосны үндсэн дээр ардчиллын үнэт зүйлс итгэл үнэмшлийг өөртөө төлөвшүүлэхийг эрхэмлэнэ. |
Course Content
5.3. Шүүх хэрхэн ажилладаг вэ? /Видео/ |