COURSES DETAILS
NEW ERA NEWS
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
ТӨСЛИЙН НЭР: “NEW ERA NEWS”
ЗОРИЛГО: Сурагчдын англи хэлний сонсох, ярих, унших, бичих чадваруудыг хөгжүүлэх, англи хэлний IGCSE-ийн шалгалтын бэлтгэл болгох зорилгоор сурагчдаар захиа, сурвалжлага, ярилцлага, яриа, мэдээ, өгүүлэл нийтлэл зэргийг бичүүлж клубын сонинд гаргах, багаар хамтран ажиллах чадварт сургах
ХАМРАГДАХ ХҮРЭЭ: 9-12-р ангийн 15 сурагч
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР, ЦАГ: Пүрэв гараг бүрийн 16:00-16:40 цагт 301 тоот
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
• 9 -12-р ангийн сурагч байх
• Хүсэл сонирхолтой байх
• Бүтээлч санаачлагатай байх
• Хариуцлагатай хандах
• Цаг баримтлах
СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН:
• Дэвтэр, үзэг, харандаа
• Толь бичиг
• Компьютер
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2020 оны 11-р сарын 5-наас 2021 оны 04 сарын 30
СУРАГЧДЫН ЭЗЭМШИХ ЧАДВАРУУД:
ЯРИХ/ СОНСОХ
• Үгийн нөөц, хэл зүйн мэдлэгт тулгуурлан өөрийн санаа бодлоо илэрхийлэх
• Асуулт зохиож сурах, ярилцлага хийх
• Үзэл бодол, өөрийн санаа, баримт зэргийг ойлгон зөв дараалалд оруулах
• Чөлөөтэй, зөв харилцах
• Бусдыг сонсож, зөв хариу өгөх
• Энгийн болон тодорхой мэдээллийг ойлгож дамжуулах
• Тод чанга, ойлгомжтой, зохих өнгө, аялга хурдтайгаар ярих
• Илүү нарийн мэдээллийг ойлгож, сонирхолтой бөгөөд итгэлтэйгээр дамжуулах
• Өөрийн үзсэн харсан, хийсэн зүйлийн талаар ярьж, өөрийн бодол санаа, мэдрэмж, төсөөллөө илэрхийлэх
БИЧИХ
• Эрэл хайгуул хийх
• Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах
• Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
• Эргэцүүлэх, шүүн тунгаах, бүтээлчээр сэтгэх
• Төрөл бүрийн найруулгын эх бичих
• Баримт ашиглан товч тодорхой бичих
• Найруулан бичих чадварт суралцах
• Тэмдэглэл хийх чадварт суралцах
• Өөрийн үзэж харсан үйл явдал, уралдаан тэмцээн, үйл ажиллагааг шуурхай тэмдэглэх, зөв дараалалд оруулж мэдээлэх, баримтжуулах
• Тохиромжтой, баялаг үгсийн санг ашиглан мэдээ, сурвалжлага, нийтлэл, захидал, ярилцлага бичих, орчуулах
• Догол мөр / цогцолбор /, цэг тэмдэгтүүд, зөв бичих дүрэм зэргийг алдаагүй, үр дүнтэй хэрэглэх
УНШИХ
• Мэдээллийг ангилах, төрөлжүүлэх
• Тодорхой зорилгод тохируулан сонгох, задлан шинжилгээ хийх, үнэлгээ дүгнэлт өгөх
• Эргэцүүлэн тунгаах, яаж бичвэл үр дүнтэй болохыг уншсан зүйлээс ойлгох
• Баримт цуглуулах
• Уншсан зүйлээ товчилж бичих
ТӨСӨЛ УДИРДСАН : Англи хэлний багш Ц. ОТГОНХҮҮ, Х. АМАРЖАРГАЛ
Course Content
quiz |