COURSES DETAILS
Өсвөрийн сэтгүүлч клуб
НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
Тайлбар
Нийслэлийн ЕБ-ын Шинэ Эрин сургуулийн
“Хэвлэл мэдээллийн клуб” төсөлт хичээлийн төлөвлөгөө
Төсөлт хичээлийн нэр: “ХМК” Өсвөрийн сурвалжлагч, сэтгүүлчийн дугуйлан
Төсөл удирдсан багш: МХБУЗ-ын багш Ш.Батцэцэг
Хамрах хүрээ: (6-8)-р анги, ахлах анги (9-12)-р ангийн 20 сурагчдыг хамруулах
Төслийн зорилго: Хэвлэл мэдээллийн анхан шатны ойлголтыг сурагчдад өгөх, ярих, бичих чадваруудыг хөгжүүлэх, харилцааны чадварт сургах, багаар ажиллах болон бүтээлчээр бичиж сурах чадварыг хөгжүүлэх
Сурагчдыг хөгжүүлэх ур чадварууд:
Ярих чадвар
1. Харилцааны чадварт суралцах
2. Өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэн ярих
3. Асуулт зохиож сурах
4. Бусадтай ярилцлага хийх
Бичих чадвар
1. Эрэл хайгуул хийж, мэдээлэлд дүн шинжилгээ хийж бичих
2. Мэдээллийг боловсруулан, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
3. Эргэцүүлэх, шүүн тунгаах, бичихдээ мэдээлэл тэнцвэртэй байхыг анхаарах
4. Бүтээлчээр сэтгэх, төрөл бүрийн найруулгын эх бичих
5. Баримт ашиглан бичих
6. Найруулан бичих чадварт сургах, тэмдэглэл хийх
Унших чадвар
1. Эрэл хайгуул хийх
2. Эргэцүүлэн тунгаах
3. Баримт цуглуулах
4. Уншсан зүйлээ товчилж бичих
Үйл ажиллагааны явц:
Сурагчдын тоо: дунд анги – 10 сурагч, ахлах анги – 10 сурагч
Хичээллэх өдөр: Даваа гараг бүрийн 15 цагт 405 тоот кабинет
Хугацаа: 2022 оны 10 сарын 3- 2023 оны 05 сарын 01
Тавигдах шаардлага: өсвөрийн сэтгүүлч, сурвалжлагчийн сургалтад хамрагдах хүсэл сонирхолтой байх
Сургалтын хэрэглэгдэхүүн: Шинэ Эрин сургуулийн сурагчдын бүтээлийн цуврал ном, цуврал сэтгүүл, сэтгүүл зүйн гарын авлага, сургуулийн сонин
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ:
Үйл ажиллагаа |
Хугацаа |
Хариуцах эзэн |
Нэмэлт тайлбар |
|
1 |
Клубийн үйл ажиллагааны танилцуулга |
10 сар |
Ш. Батцэцэг |
Нээлттэй өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулна |
2 |
Клубийн Facebook хаяг нээн мэдээлэл түгээх |
10 сар |
Ш. Батцэцэг клубийн сурагчид |
Сурагчид зарлал, мэдээлэл солилцох, өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх |
3 |
ХМК анхан шатны ойлголт мэдээлэл өгөх, гарын авлага тарааж өгөх
|
10 сар |
Ш. Батцэцэг клубийн сурагчид |
Сурагчдад тарааж өгсөн гарын авлага, ном материалыг бие даан уншиж судлах |
4 |
Мэдээ бичих аргачлал |
11 сар |
Чиглүүлэгч багш |
Мэдээний алхамыг ойлгох, мэдэж авах |
5 |
Мэдээний эх бэлтгэл |
11 сар |
сурагчид |
Цаг үеийн үйл явдлын мэдээ бичиж, эх бэлтгэх |
6 |
Бичиж бэлтгэсэн эхийг засварлах, зөвлөгөө өгөх, дадлага ажил |
12 сар |
Клубийн сурагчид |
Бичсэн мэдээний эхийг засаж сайжруулах |
7 |
Фото зураг авах нэгдсэн мэдээлэл, ойлголтыг өгөх сургалт |
12 сар |
клубийн сурагчид |
Фото зураг авч сурах сургалт |
8 |
Зураг авах дадлага |
1 сар |
Клубийн сурагчид |
Зураг авах дадлага ажил |
9 |
Фото зургийн үзэсгэлэн |
1 сар |
Клубийн сурагчид |
Фото зургийн үзэсгэлэн гаргах, зөвлөгөө өгөх |
10 |
Ярилцлага сэдэвт сургалт хичээл |
2 сар |
Чиглүүлэгч багш нар
|
Ярилцлагын тухай ойлголттой болох |
11 |
Ярилцлагын асуулт боловсруулах |
2 сар |
Клубийн сурагчид |
Ярилцлага хийх 1 хүнийг сонгох, асуулт боловсруулах, ярилцлагын дадлага хийх |
12 |
Сургуулийн сонин, сэтгүүл,сурагчдын бүтээлийн ном эх бэлтгэх, хэвлүүлэх |
3 сар |
Клубийн сурагчид |
Сургуулийн төсөлт хичээлийн сонины эх бэлтгэн хэвлүүлэх |
13 |
Үзэсгэлэн гаргах
|
4 сар |
Клубийн сурагчид |
Төсөлт хичээлүүд болон ХМК-ийн сурагчид бүтээлийг таниулах, түгээн дэлгэрүүлэх аулыг санаачлан зохион байгуулна |
Төсөл удирдагч: МХБУЗ-ын багш Ш. Батцэцэг